Лого

  • Үйл ажиллагааны салбар:

    Барилга – Орон сууц ба Оффис; Үйлдвэрлэл - бусад; Гадаад худалдаа Импорт- Экспорт

  • Төрөл:

    Бизнесийн

  • Байгуулагдсан он:

    1992

  • Захирал:

    Ганбаатар Д (1992-c хойш)

Танилцуулга

Макс Группийн товч танилцуулга 
Макс Групп анх 1992 онд 2 гишүүнтэйгээр экспорт, импортын чиглэлээр бизнесийн гараагаа эхэлснээс хойш үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж эдүгээ бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ, барилга, үйлдвэрлэл, газар тариалан, уул уурхай зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ.

АЛСЫН ХАРАА
Дэлхийд үнэлэгдэж, хөгжилд хүрсэн Монголын төлөө

ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол хүний чадавхи, туршлагыг орчин үеийн шилдэг технологитой хослуулсан үндэсний манлайлагч групп байна.

УРИА ҮГ
Илүү сайхан 
Монголын төлөө.

ҮНЭТ ЗҮЙЛС
БИД ХҮНДЭТГЭН ДЭЭДЭЛДЭГ ҮНЭТ ЗҮЙЛС БҮХНЭЭ БАЙНГА ТОРДОХ ТУСАМ ҮР ДҮН НЬ ТОДОРМОЙ.

  • Хэрэглэгч
  • Харилцагч
  • Ажилтан
  • Дэвшилтэт технологи
  • Сайн засаглал
  • Шударга ёс зүй
  • Нийгмийн хариуцлага
Сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээнд шилдэг татвар төлөгч, ТОП аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч байгаа Макс Групп нь нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, 2000 гаруй хүнийг ажлын байраар хангаж Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөө жинтэй хувь нэмэр оруулахыг эрхэм зорилго болгон ажиллаж байна. Бид доорх бүтцээр үйл ажиллагаагаа явуулдаг.


1. Макс Импэкс

  • Хүнс болон гоо сайхны барааны бөөний, жижиглэнгийн худалдаа
  • Оффисын барилга, байгууламжийн түрээсийн үйл ажиллагаа

2. Макс Хүнс ХХК

  • Макс супермаркетын сүлжээ
  • Берлин Бургер түргэн хоолны газрын сүлжээ
  • Бадвайзер паб
  • Максипот халуун тогооны ресторан
  • Монгол хоолны ресторан

3. Макс Өргөө ХХК

  • Барилга угсралтын үйл ажиллагаа
  • Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн худалдаа
  • “Макс Цонх” хаалга, цонхны үйлдвэр
  • Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ

4. Макс Лайн ХХК

  • Макс Моол худалдааны төв
  • Макс Фэйшн брэнд хувцасны дэлгүүр
  • Хүүхдийн хувцас, тоглоомын дэлгүүр
  • Евромебел тавилгын дэлгүүр

5. Макс Ложинг ХХК

  • Рамада Улаанбаатар зочид буудал
  • Европ хоолны ресторан, бар
  • Мимоза спа, фитнесс төв

6. Макс Агро ХХК

  • Газар тариалангийн салбар

7. Макс Майнинг ХХК

  • Геологи, уул уурхайн салбар

8. СҮҮ ХК

  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа

9. Арж Капитал ХХК

  • Зам, гүүрийн барилга

Холбоо барих

  • И-мэйл:

    frm@maxgroup.mn

  • Утас:

    (976) 11 322323

  • Факс:

    (976) 11 312332

  • Вэб сайт:

    http://www.maxgroup.mn/

  • Хаяг:

    ЧД 4-р хороо, Жуулчны гудамж 4/4, Макс Тауэр

Шинэчилэгдсэн компани